Украинд Зөвлөлтийн бэлгэдэл болсон хөшөө дурсгалыг буулгаж байна

Украинд Зөвлөлтийн бэлгэдэл болсон хөшөө дурсгалыг буулгаж байна

Киев хотын зөвлөлийн депутатууд Зөвлөлтийн нэр, бэлгэдлээс ангижрахын тулд Украины нийслэл хотын 31 гудамжны нэрийг өөрчилсөн байна.

Украины армийг үндэслэгч Микола Михновский Киев хотын захирагч Виталий Кличко хэлэхдээ “Бид Зөвлөлт, Оросын хуучин нэрийг үүрд устгаж, мартах ёстой, ялангуяа Орос Украиныг устгах гэж оролдсон энэ зэрлэг дайны үед” хэмээсэн. Мөн тэрбээр Ялалтын өргөн чөлөөг түүхэн нэрээр нь буцааж, Берестейскийн өргөн чөлөөнд шилжүүлж, Ялалтын талбайг Галисиан гэж нэрлэнэ гэж мэдэгджээ.

Киевт Зөвлөлтийн нисгэгч Валерий Чкаловын хөшөөг буулгасан бол одоо генерал Ватутины хөшөөг буулгах ажил хийгдэж байна.

Украины нийслэлд нийтдээ 268 объектын нэрийг аль хэдийн өөрчилсөн гэж хотын даргын хэвлэлийн алба мэдээлсэн бөгөөд ойрын хугацаанд цахим санал хураалтын дүнгээр дахин хэд хэдэн гудамж, талбайн нэрийг өөрчлөхөөр болсон байна.

Тодруулбал, Украины бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг дэмжиж, Оросын түрэмгийллийг эрс буруушааж ирсэн Вахтанг Кикабидзегийн нэрээр гудамжнуудын нэгийг нэрлэх аж.