ШУУРХАЙ: Оросын тал Украины нийслэл Киев хот руу пуужин харваж эхэлжээ

ШУУРХАЙ: Оросын тал Украины нийслэл Киев хот руу пуужин харваж эхэлжээ

Энэ сараас эхлэн Оросын тал Украины газар нутаг руу өргөн фронтоор довтолж эхэлнэ гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж буй. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Украины газар нутгийг авах гэсэн Оросын довтолгоо эхэлж байгаа бололтой.

Учир нь Украины агаарын довтолгооноос хамгаалах системүүд яг одоо нийслэл Киевийг Оросын довтолгооноос хамгаалж байна, тус хот даяар дуут дохио ажиллаж эхлээд байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ.

Энэ нь Оросын пуужингийн довтолгоо өргөн хүрээг хамарч болзошгүйг анхааруулж байгаа аж.

Өнгөрөгч баасан гаригт шилжих шөнө Оросын арми Украины өмнөд хэсгийн Запорожье хот болон зүүн хойд Харьков муж руу олон арван пуужингаар цохилт өгсөн байна. Тус халдлагын улмаас Украины баруун, зүүн болон өмнөд бүс нутгуудад цахилгаан тасарсан гэж тус улсын эрчим хүчний компани мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN