ОХУ-аас Монгол руу 10кг чаг мөөг нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатуулсан талаар мэдээлжээ

ОХУ-аас Монгол руу 10кг чаг мөөг нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатуулсан талаар мэдээлжээ

ОХУ-ын Буриадын Россельхознадзорын газрын улсын байцаагч, Буриадын гаалийн мэргэжилтнүүд Монгол руу чаг мөөг зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатуулсан талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Улаан-Үд Байгаль нуурын нисэх онгоцны буудал дээр Оросын иргэн нь 10кг чаг мөөгийг Монгол руу нэвтрүүлэх гэсэн бөгөөд энэ нь ОХУ-ын нутаг дэвсгэрээс тусгай зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн тээвэрлэхдээ ургамлын хорио цээрийн дүрэм, хэм хэмжээг зөрчсөн болно гэв. Иймд тус иргэнд протокол үйлдэж, бүтээгдэхүүнийг ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ авахаар Орос руу буцааж өгсөн гэж Эрхүү муж, Буриадын Россельхознадзорын албанаас мэдээлжээ.