ВИДЕО: Туркийн газар хөдлөлтийн улмаас тектоникийн аварга том хагарал үүссэнийг харуулсан хиймэл дагуулын зургийг нийтэлжээ

ВИДЕО: Туркийн газар хөдлөлтийн улмаас тектоникийн аварга том хагарал үүссэнийг харуулсан хиймэл дагуулын зургийг нийтэлжээ

Туркт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас үүссэн тектоник хагарлыг харуулсан хиймэл дагуулын зургийг нийтэлжээ.

Тодруулбал, газар хөдлөлтийн дараа Туркийн зүүн өмнөд хэсэгт орох Хатай мужид 30 орчим метрын гүнтэй, 200 орчим метр өргөн аварга том хагарал үүссэн гэж орон нутгийн Haber суваг мэдээлжээ. Газар хөдлөлтийн судлаачид энэ үзэгдлийг Арабын литосферийн хавтан гурван метр орчим шилжсэнтэй холбон тайлбарлаж, хагарал хэдийд ч томорч эсвэл дахин газар хөдөлж магадгүй гэж таамагласан байна.

Эх сурвалж: Varlamov news