БНСУ-ын Тэгү хотод хууль бусаар амьдарч байгаа иргэдийг албадан баривчлах нь хүний эрхийг зөрчиж байгаа гэж үзэн жагсаж байна

БНСУ-ын Тэгү хотод хууль бусаар амьдарч байгаа иргэдийг албадан баривчлах нь хүний эрхийг зөрчиж байгаа гэж үзэн жагсаж байна

БНСУ-ын Тэгү хотод жагсаал болж байна.

Тодруулбал, БНСУ хоёрдугаар сарын 1-ээс /2023.02.01/ эхлэн гуравдугаар сарын 31 /2023.03.31/ хүртэл хууль бусаар амьдарч байгаа иргэдийг баривчлан буцаахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Тэгү хотод жагсаал болж байна. Тус жагсаалд оролцож буй иргэд “Хүний гарт шууд гав зүүж хүчээр хөөн явуулах нь солонгосын засгийн газар хүний эрх зөрчиж байна” гэж үзэж байгаа юм. Өмнө нь ийм төрлийн баривчилгаанаас болж өндөр барилга дээрээс үсэрч хүний амь эрсдэх болон байшин шатаж 10 гаруй хүн амиа алдаж байсан удаатай аж.