БНТУ-ын газар хөдлөлтийн голомт болох Хатай мужийн Эрзин хотод хохирол учраагүй байна

БНТУ-ын газар хөдлөлтийн голомт болох Хатай мужийн Эрзин хотод хохирол учраагүй байна

Турк, Сирид өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2023.02.06/ 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Тухайн газар хөдлөлтийн идэвхтэй бүс болох БНТУ-ын Хатай мужийн Эрзин хотод хохирол учраагүй талаар олон улсын хэвлэлүүд онцлоод байгаа юм.

Тухайлбал, Туркийн газар хөдлөлтийн голомт болох Хатай мужийн хойд хэсэгт орших 42,000 хүн амтай Эрзин хотод нэг ч оршин суугч нас бараагүй, барилга байгууламж нураагүй байна. Тухайн хотод 2019 оноос хойш төрийн эрх барьж байгаа хотын дарга Өккеш Элмасоглу учир шалтгаанаа тайлбарлахдаа “Барилгын салбарт хууль бус барилга байгууламж барих бусад хууль бус заль мэхийг тэвчээгүй” гэжээ.

Сөрөг хүчин болох СӨХ-ны гишүүн Элмасоглу “Хэрвээ газар хөдлөлтийн бүс нутгийн бүх хотын удирдлагууд түүн шиг хатуу, хариуцлагатай байсан бол гамшиг ийм их сүйрэхгүй байх байсан” гэж мэдэгджээ.