ВИДЕО: Мексикийн аврагч нохой Туркт нурангиас хүн хайх ажиллагааны үеэр амиа алджээ

ВИДЕО: Мексикийн аврагч нохой Туркт нурангиас хүн хайх ажиллагааны үеэр амиа алджээ

Өнгөрсөн даваа гарагт Турк, Сирид 7,8 баллын хүчтэй газар хөдлөлт болж улмаар олон мянган хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ. Тус үйл явдалтай холбогдуулан олон улс орнуудаас гамшигт нэрвэгдээд буй улсуудад өөрийн чадварлаг эрэн хайх, аврах багийг явуулаад байсан юм.

Тэгвэл Турк улсад үүрэг гүйцэтгэж буй Мексикийн аврах багийн гишүүн, аврагч нохой Протеус амиа алджээ. Тодруулбал, Мексикээс нийт 16 аврагч нохойг гамшгийн бүс нутагт нурангид дарагдсан хүмүүсийг авруулахаар илгээсэн бөгөөд үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдсантай холбогдуулан БХЯ-наас эмгэнэл илэрхийлжээ.

Мексикийн Үндэсний батлан хамгаалах яам, “Эрэн хайх, аврах ажиллагаанд бүх чадлаа дайчилж баатарлаг байлаа. Туркийн хүнд хэцүү нөхцөл байдалд ороод буй ах дүү нараа аварч, хамгаалахын тулд чи маш их хичээлээ” гэжээ. Харин аврагч нохой Протеогийн хамтрагч цэргийн албан хаагч Вилледа тус үйл явдалд маш их гашуудаж байгаа ч эрэн хайх, аврах ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд Мексик рүү хамт буцаж чадахгүйд хүрсэн байна.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ харна уу

ВИДЕО: