Билл Гейтс "Oracle" компанийн гүйцэтгэх захирал асан Маркын бэлэвсэн эхнэртэй болзох болжээ

Билл Гейтс "Oracle" компанийн гүйцэтгэх захирал асан Маркын бэлэвсэн эхнэртэй болзох болжээ

Майкрософт компанийн үүсгэн байгуулагч 67 настай Билл Гейтс гэрлэлтээ цуцлуулснаас хойш хоёр жилийн дараа "Oracle" компанийн гүйцэтгэх захирал асан Маркын бэлэвсэн эхнэр теннис сонирхогч Паула Хардтай хайр сэтгэлийн холбоотой болжээ.

Тодруулбал, Билл Гейтс 2019 онд нас барсан "Oracle"-ийн гүйцэтгэх захирал асан Марк Хурдын бэлэвсэн эхнэр 60 настай Паула Хурдтай болзож эхэлжээ. Тэд хоёул өнгөрсөн сард /2023.01/ Мельбурн хотод болсон Австралийн нээлттэй тэмцээн болон Сидней хотын үзэсгэлэнт газруудаар зугаалж байхдаа папарацийн дуранд өртсөн байна.

Марк Хурд нь хорт хавдартай олон жил тэмцсэний эцэст 2019 онд 62 насандаа нас барсан байна.

Харин түүний бэлэвсэн эхнэр Паула Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтстэй болзож эхлээд жил гаруй болж байгаа бөгөөд Гейтс түүнийг “нууцлаг эмэгтэй” гэж тодорхойлдог ч тэдний ойр дотно хүмүүсийн хувьд хайр дурлалын харилцаатай байгаа нь нууц биш аж.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө