Азийн хамгийн хурдацтай хөгжиж буй орны жагсаалтад МОНГОЛ долдугаар байранд оржээ

Азийн хамгийн хурдацтай хөгжиж буй орны жагсаалтад МОНГОЛ долдугаар байранд оржээ

Азийн хамгийн хурдацтай хөгжиж буй 15 орны жагсаалтад Монгол Улс долдугаар байранд жагсжээ.

Тодруулбал, Ази бол дэлхийн хүн амын талаас илүү хувь нь амьдардаг дэлхийн хамгийн том тив хэмээн тооцогддог бөгөөд Азийн зарим улсууд бүхэл бүтэн тивээс илүү олон иргэнтэй байдаг. Жишээлбэл, Хятад, Энэтхэг тус бүр 1.4 тэрбум хүн амтай бол Европ 744 сая хүн амтай бөгөөд Хойд болон Өмнөд Америкийн нийт хүн ам 1.04 тэрбум орчим аж. Иймд Ази тивийг эдийн засгийн өсөлтийн хувьд асар их нөөц бололцоотой гэж үздэг байна.

Тэгвэл Азийн хамгийн хурдацтай хөгжиж буй орны жагсаалтад Монголыг онцлов. Тухайлбал, 3.5 сая хүн амтай Орос, Хятадын дунд оршдог улс бөгөөд экспорт нь ДНБ-ий талаас илүү хувийг эзэлдэг. Ойрхон оршдог Хятад улс нь Монголын хамгийн том экспортын зах зээл бөгөөд ОУВС энэ 2023 онд Монголын эдийн засаг 5 орчим хувиар өснө гэж таамаглаж байна гэжээ. Азийн хамгийн хурдацтай хөгжиж буй 15 орон

  • 15. Зүүн Тимор
  • 14. Бутан
  • 13. Малайз
  • 12. Казахстан
  • 11. Хятад
  • 10. Узбекистан
  • 9. Филиппин
  • 8. Балба
  • 7. Монгол улс
  • 6. Индонез багтаж байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу