ВИДЕО: Туркийн Хатай мужид газар хөдлөлтийн нуранги дотор 178 цаг болсон охиныг аварчээ

ВИДЕО: Туркийн Хатай мужид газар хөдлөлтийн нуранги дотор 178 цаг болсон охиныг аварчээ

Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас 35000 гаруй хүний амь насаа эрсдээд байна. Тэгвэл байшингийн нурангиас одоог хүртэл амьд үлдэгсэд олдсоор байгаа ажээ.

Тодруулбал, Туркийн онцгой байдлын ажилтнууд Хатай муж дахь газар хөдлөлтийн голомтод 160 гаруй цагийн турш дарагдсан байсан 11 настай Лена Марадиниг өнгөрөгч Ням гарагт аварсан тухай Европын Pressphoto агентлагийн мэдээлсэн байна. Мөн Ройтерс агентлагийн мэдээлэлд Наиде Умай гэх өөр нэг охиныг мөн 178 цагийн дараа Лена Марандиниг олсон нурангийн ойролцоох нурангиас эсэн мэнд аварсан байна.