Алдарт BTS хамтлагийн гишүүн Мин Юнги анхны бие даасан аялан тоглолтоо хийнэ

Алдарт BTS хамтлагийн гишүүн Мин Юнги анхны бие даасан аялан тоглолтоо хийнэ

БНСУ-ын алдарт BTS хамтлагийн реппер Мин Юнги өөрийн анхны бие даасан Agust D нэртэй аялан тоглолтоо ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хийхээр болжээ.

Тодруулбал, ирэх дөрөвдүгээр сард АНУ-ын Белмонт Паркаас эхлэн Азийн Жакарта, Бангкок, Сингапур, БНСУ, Япон зэрэг улсуудад тус аялан тоглолтоо хийх аж.