Т.Тулгын барилдааний мэхийг дэлхийн бөхийн холбоо /UWW/ онцолжээ

Т.Тулгын барилдааний мэхийг дэлхийн бөхийн холбоо /UWW/ онцолжээ

Энэ сарын эхээр Хорватын нийслэл Загребт болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд алтан медаль хүртсэн ОУХМ Төмөр-Очирын Тулгын Загребт хийсэн барилдаанууд болон сугадаж тонгорох мэхийг UWW онцолжээ.

Бараг төгсрүүлж буй сугадаж тонгорох мэхээрээ манай бөх олон чухал ялалтыг авсан. 2021 оны Ослогийн ДАШТ-д хүрэл медалийн төлөө энэ л мэхээрээ цэвэр ялалт авч медальтай ирж байсан бол 2019 оны Нур-Султаны дэлхийн аваргад медалийн барилдаанд Энэтхэгийн алдарт бөх Бажранг Пунияг дээш харуулах тун дөхсөн.

Мөн Т.Тулгыг 65 кг-д том аюул болж байгааг онцолж өнгөрсөн жилийн дэлхийн болон Азийн аварга, энэ жингийн номер нэг бөх Ираны Рахман Амузадтай хэрхэн барилдах нь анхаарлын төвд байна. Азийн аварга шалгаруулах тэмцээн дөхөж байгаа тул тэд хоорондоо анх удаа таарч барилдах магадлал ч ойрхон байна.