"Оросын довтолгоо эрчимжиж Украины зүүн бүс нутагт байдал хурцадмал байна" гэж мэдэгджээ

"Оросын довтолгоо эрчимжиж Украины зүүн бүс нутагт байдал хурцадмал байна" гэж мэдэгджээ

Украины Батлан хамгаалахын дэд сайд Х.Малиар өчигдөр /2023.02.15/ “Оросын довтолгоо өдөр шөнөгүй үргэлжилж байна. Нөхцөл байдал хурцадмал байна" гэж мэдэгджээ. 

Тэрээр, “Манай ард түмэнд хэцүү байна. Орос улс ямар дайн хийж байгааг бүгд харж байгаа. Гэсэн хэдий ч манай дайчид зорилгоосоо ухраагүй, дайсанд их хэмжээний хохирол учруулж байна. Тодруулбал, Орос улс өөрийн армийн зарим анги, Вагнер хөлсний цэргийн компани "80 хүртэлх хувийн" боловсон хүчний алдагдал хүлээж байна. Харин дайсан үхсэн бол шархадсан хүмүүсээ шилжүүлж авах ажлаа огт хийгдээгүй” гэжээ. Сонирхуулахад, Оросын олон цэргүүд ердөө 14-21 хоног үргэлжилсэн "түргэвчилсэн" анхан шатны сургалтанд хамрагдаад фронтод очиж байгаа гэдгийг Украины тал нотолсон байна. 

Эх сурвалж: CNN