Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 41 мянга давжээ

Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 41 мянга давжээ

Хамгийн сүүлийн мэдээгээр Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 41 мянга давжээ. Харин Туркт 35 мянга 418 хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн 13 208 хүн эмнэлэгт эмчлүүлж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ.

Мөн Туркийн Онцгой байдлын газраас мэдээлснээр, эрэн хайх, аврах ажиллагаанд 249 мянга гаруй алба хаагч оролцож байна. Өнөөдрийн байдлаар 195 962 хүнийг байгалийн гамшигт өртсөн бүсүүдээс нүүлгэн шилжүүлжээ. Газар хөдлөлтөд өртсөн Турк, Сирид олон улсын зүгээс аврах баг, тусламж илгээсээр байна. Одоогоор Турк Улсын гамшгийн бүсэд 82 орны 9046 алба хаагч ажиллаж байна.