Элон Маск Tesla компанийнхаа 1,9 тэрбум ам.долларын хувьцааг буяны ажилд хандивлажээ

Элон Маск Tesla компанийнхаа 1,9 тэрбум ам.долларын хувьцааг буяны ажилд хандивлажээ

Дэлхийн тэрбумтан Элон Маск 2022 онд цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компанийнхаа 1,9 тэрбум ам.долларт хэмжигдэх хувьцааг буяны ажилд хандивласан байна. Энэ талаар үнэт цаас, биржийн хороонд илгээсэн баримт бичгүүдээс иш татан The Wall Street Journal сэтгүүлд нийтэлжээ. Харин Элон Маск компанийнхаа тус хувьцааг яг хэнд хандивласан гэдэг нь тодорхойгүй байна. Тэрээр 2021 онд Tesla компанийнхаа 5.7 тэрбум долларт үнэлэгдэх хувьцааг буяны ажилд мөн хандивлаж байжээ.