Туркт газар хөдлөлт болсноос 10 хоногийн дараа нуранги доороос гурван хүн амьд гарчээ

Туркт газар хөдлөлт болсноос 10 хоногийн дараа нуранги доороос гурван хүн амьд гарчээ

Турк, Сирийн нутагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос 10 хоногийн дараа нуранги доороос гурван хүн, түүний дотор хоёр бага насны хүүхэд амьд гарч иржээ.  Тухайлбал, газар хөдлөлтөөс хойш 248 цагийн дараа буюу өчигдөр /2023.02.16/ Туркт нуранги доороос 17 настай Алейна Олмез охин эсэн мэнд гарч ирсэн бөгөөд түүнийг “гайхамшигт охин” хэмээн нэрлэсэн байна. Харин Турк, Сирид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 43,885-д хүрчээ. 

Эх сурвалж: CNN