"Канад, АНУ-ын агаарын орон зайд буудсан гурван нисдэг биет яг юу болохыг хараахан мэдэхгүй байна" гэж Жо Байден мэдэгджээ

"Канад, АНУ-ын агаарын орон зайд буудсан гурван нисдэг биет яг юу болохыг хараахан мэдэхгүй байна" гэж Жо Байден мэдэгджээ

Өнгөрсөн амралтын өдөр Канад, АНУ-ын нутаг дэвсгэрт үл мэдэгдэх нисдэг биет гарч ирсэн ба эдгээр биетүүдийг АНУ-ын нисэх хүчин буудаж, унагасан. Харин эдгээр унасан биетүүдийг эрэн хайж байна гэж АНУ-ын тал мэдэгдсэн.

Тус үйл явдлаас долоо хоногийн өмнө Хятадын ажиглалтын бөмбөлгийг АНУ-ын тал буудан унагаад байсан ба өнгөрөгч амралтын өдөр илэрсэн үл мэдэгдэх нисдэг биетүүд нь Хятадын ажиглалтын бөмбөлгийн нэг хэсэг байсан байж магадгүй гэх хардлага олон нийтэд байсан юм.

Тэгвэл эдгээр үл мэдэгдэх нисдэг биетүүд нь “Хятадын агаарын бөмбөлөгтэй холбоотой гэсэн баримт олдоогүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2023.02.16/ мэдэгдсэн байна. 

Тэрээр, “Хойд Америкийн агаарын орон зайд буудсан гурван объект нь Хятадын тагнуулын бөмбөлөгтэй холбоотой гэсэн мэдээлэл АНУ-д байхгүй байна. Бид эдгээр гурван объектыг яг юу болохыг хараахан мэдэхгүй байгаа бөгөөд Хятадын тагнуулын бөмбөлөгтэй холбоотой эсвэл өөр улсын ажиглалтын нисдэг биет байсан гэж үзэхгүй байна" гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN