ВИДЕО: Бразилийн Сан Пауло мужид хүчтэй шуурга дэгдсэний улмаас олон арван хүн амиа алджээ

ВИДЕО: Бразилийн Сан Пауло мужид хүчтэй шуурга дэгдсэний улмаас олон арван хүн амиа алджээ

Бразилийн Сан Пауло мужийн эрх баригчдын мэдээлснээр, үер, хөрсний гулгалтаас болж дор хаяж 36 хүн амиа алдаж, зарим хотууд жил бүрийн багт наадмын баярыг цуцлахаас өөр аргагүйд хүрчээ.

Аврах багийнхан амьд үлдэгсдийг аврахын тулд тэмцэж байн. Ням гарагт зарим нутагт 600 мм (23.6 инч) гаруй бороо орсон нь тухайн сарын нийт хурд тунадасны хэмжээнээс хоёр дахин их юм.

Сан-Себастьяо хотын дарга Фелипе Аугусто "Эрэн хайх, аврах багийнхан хэд хэдэн газар хүрч чадахгүй байна. Энэ бол эмх замбараагүй байдал. Бид хохирлын хэмжээг хараахан тооцоогүй байна. Бид хохирогчдыг аврахаар ажиллаж байна. Хотод хэдэн арван хүн сураггүй алга болж, 50 орчим байшин нурж, урссан. Нөхцөл байдал “маш хүнд” хэвээр байна” хэмээжээ. Мужийн засгийн газар Сан Себастьяо хотод дор хаяж 35 хүн нас барсан талаах мэдээлсэн бөгөөд зүүн хойд зүгт 80 км (50 миль) зайд орших Убатуба хотын дарга залуу охин амиа алдсан гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ албаны хүмүүсийн мэдээлснээр 228 хүн орон гэргүй болж, 338 хүнийг Сан Паулогийн хойд эргийн бүс нутгаас нүүлгэн шилжүүлсэн байна. Тус мужийн Сан-Себастьяо, Карагуататуба, Илхабела, Убатуба, Гуаружа, Бертиога гэсэн зургаан хотод 180 хоногийн хугацаатай гамшгийн байдал зарласан байна.