ВИДЕО: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины нийслэл Киевт гэнэтийн айлчлал хийлээ

ВИДЕО: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины нийслэл Киевт гэнэтийн айлчлал хийлээ

Орос, Украины дайн эхлээд нэг жил болж байна. Мөн энэ сар /2023.02/-аас эхлэн Оросын довтолгоо улам эрчимжиж энгийн иргэдийн амьдардаг суурин хотууд руу пуужин харвасаар байгаа юм.

Тэгвэл өнөөдөр /2023.02.20/ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины нийслэл Киевт гэнэтийн айлчлал хийсэн байна. Түүнийг Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзсан тухай зураг, видео зэргийг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены энэхүү айлчлалын үеэр Украинд их бууны сум, танк эсэргүүцэгч, агаарын ажиглалтын радар зэргийг багтаасан 500 сая ам.долларын цэргийн тусламжийн шинэ багцыг зарласан байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ Атлантын далайгаас Номхон далай хүртэлх улс орнуудын эвслийг байгуулж, Украиныг хамгаалахад урьд өмнө хэзээ ч байгаагүй цэрэг, эдийн засаг, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд энэ дэмжлэг цаашид ч үргэлжлэх болно гэжээ.

Эх сурвалж: Varlamov news

ВИДЕО: