Ч.Хүрэлбаатар: ОУВС-ын хөтөлбөрт Ерөнхийлөгч хориг тавьж байна гэсэн үг

Ч.Хүрэлбаатар: ОУВС-ын хөтөлбөрт Ерөнхийлөгч хориг тавьж байна гэсэн үг

Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийх үеэрээ ““Одоо 23 хувьтай байгаа Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх онд 25 хувь болгохоор төсөвт тусгасан. Үүнд хориг тавих болсон” хэмээсэн юм” гэсэн юм.

Харин энэхүү мэдэгдэлд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудастаа “Энэ нь үнэн хэрэг дээрээ ОУВС-ын хөтөлбөрт Ерөнхийлөгч хориг тавьж байна гэсэн үг. ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа ХӨТӨЛБӨР үр дүнгээ өгч байгаа, дампуураад зогсчихсон байсан эдийн засгаа, өндөр хүүтэй зээл, бондуудад дарлуулж байснаа эргэж нэг санаач гэж хэлье дээ” гэжээ.

Учир нь ажилтан болоод ажил олгогч 2018 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн НДШ-ийг 1 хувь, 2019 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс 0,5 хувь, 2020 оны нэгдүгээр сарын 1 –ны өдрөөс 1 хувь нэмэгдүүлсэн шийдвэр гаргаад байгаа юм.