ФОТО: Бэлтгэгдсэн хархнууд Турк улсад аврах ажиллагаанд оролцох эцсийн бэлтгэлээ хангажээ

ФОТО: Бэлтгэгдсэн хархнууд Турк улсад аврах ажиллагаанд оролцох эцсийн бэлтгэлээ хангажээ

Жижиг үүргэвчтэй, микрофонтой хархнууд эрэн хайх, аврах ажиллагаанд оролцоно.

Учир нь тэднийг уурхайн осол болон газар хөдлөлтийн дараах нурангинд дарагдсан хүмүүсийг илрүүлэхэд сургаж байна. Өөрөөр хэлбэл тэд хүний амь аврахад бэлтгэгдэж байгаа юм. Харх газар хөдлөлтийн дараах нуранги руу оруулж, амьд үлдсэн эсвэл гацсан, тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг олоход тусална.

Ингэхдээ тэд амьд үлдсэн хүмүүсийн байршил, нөхцөл байдлыг илүү сайн тодорхойлохын тулд аврах багийнханд зориулж байршил тогтоогч, камер, микрофоноор тоноглогдсон жижиг үүргэвчээр үүрээд орно. Мэрэгч амьтдыг газар хөдлөлтөд өртөмтгий Турк руу илгээж, эрэн хайх, аврах багийнхантай хамтран ажиллах боломжтой болох юм.