ВИДЕО: Японы эрэг дээр гарч ирсэн "металл бөмбөлөг" хаанаас ирснийг тогтоохоор ажиллаж байна гэжээ

ВИДЕО: Японы эрэг дээр гарч ирсэн "металл бөмбөлөг" хаанаас ирснийг тогтоохоор ажиллаж байна гэжээ

Японы Хамамацу хотын Эншухама далайн эрэг дээр 1.5 метрын диаметртэй бөмбөрцөг гарч ирсэн байна. Иймд Японы цагдаагийн газраас тус металл нь юу болохыг тогтоохоор ажиллаж байгаа аж. Урьдчилсан байдлаар тус бөмбөлөг нь “хор хөнөөл үзүүлэхгүй” гэсэн дүгнэлт гарсан бөгөөд өдгөө тус металл нь юунд ашиглагдсан, хаанаас ирснийг нь тогтоохоор Японы тал ажиллаж байгаа аж. Мөн Япон улсын агаарын орон зайд нисдэг биетийг дахин оруулахгүй байхыг Хятадаас хүссэн байна. Учир нь АНУ-ын агаарт орж ирээд, устгагдсан “Хятадын ажиглалтын бөмбөлөг” Японы агаарын орон зайд урьд өмнө нь илрүүлж байжээ.

Эх сурвалж: NHK