ВИДЕО: Өвөрмонголын нүүрсний уурхайд хөрсний нуралт болж, олон арван хүн сураггүй болоод байна

ВИДЕО: Өвөрмонголын нүүрсний уурхайд хөрсний нуралт болж, олон арван хүн сураггүй болоод байна

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө асах орон /ӨМӨЗО/-ны зүүн хошуунд байдаг нүүрсний ил уурхайд өчигдөр /2023.02.23/ 180 метрийн өндөр налуу газар нурж, хөрсний гулгалт үүссэний улмаас 50 гаруй хүн дарагдаж, таван хүн амиа алдсан талаар CCTV телевиз мэдээлжээ. 

Яг одоо сураггүй алга болсон олон арван хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгаа ажээ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Алга болсон хүмүүсийг эрэн хайх, аврахын тулд боломжтой бүхнийг хийхийг эрх баригчдад үүрэг болголоо" гэж тус улсын хэвлэлүүд лхагва гарагт мэдээлсэн байна. Тус нуралтын талаар нүүрсний тээврийн жолоочийн анх олон нийтийн сүлжээнд нийтэлсэн видео бичлэгт, ил уурхайн босоо хана богино хугацаанд нурах бөгөөд хэд, хэдэн автомашин харагдаж байгаа нь харагдах ажээ. 

ВИДЕО: