Улаанбаатарт 2 градус дулаан байна

Улаанбаатарт 2 градус дулаан байна

Өнөөдөр нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр голын хөндийгөөр -8...-13 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -2...-7 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.