Дайныг эсэргүүцэн жагсдаг Монгол иргэдийг тогтоож ОХУ-ын хилээр нэвтрэхийг нь хориглох хэрэгтэй хэмээн Оросын хэвлэлд мэдээлжээ

Дайныг эсэргүүцэн жагсдаг Монгол иргэдийг тогтоож ОХУ-ын хилээр нэвтрэхийг нь хориглох хэрэгтэй хэмээн Оросын хэвлэлд мэдээлжээ

Өчигдөр /2023.02.24/ “No war” хөдөлгөөний залуус мэдээлэл хийж, “Оросын суртал ухуулга болох Жуковын хөшөө зэргийг буулгах шаардлагатай” хэмээн мэдэгдсэн. Мөн энэ үеэр “Жуков”-ын хөшөөний буулгасан гэх эвлүүлэг бүхий зураг ч олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн юм.

Тэгвэл Оросын “Планета Монголия” телеграмм сувагт, “Жуковын хөшөөг сүйтгэсэн зураг бол фотошоп юм. ОХУ-ын элчин сайдын яам одоо сэрж, эдгээр "жагсаал”-д оролцогчдыг тодруулж, ОХУ-ын хилээр нэвтрүүлэхийг нь хориглох цаг болсон” гэж мэдээлжээ.