Японы хойд хязгаарын Хоккайдо аралд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японы хойд хязгаарын Хоккайдо аралд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японы хойд хязгаарын Хоккайдо аралд өчигдөр буюу хоёрдугаар сарын 25-ны өдөр 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 

Тодруулбал, Хоккайдо арлын зүүн хэсэгт орон нутгийн цагаар 22:27 цагийн орчимд газар хөдөлсөн байна. Харин газар хөдлөлтийн дараа цунамийн түгшүүр зарлаагүй аж. Одоогоор хүмүүс гэмтэж бэртсэн, байшин барилга эвдэрч сүйдсэн талаарх мэдээлэл байхгүй байна.