ШУУРХАЙ: ОУ-д эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг Монголд нуугдаж байж болзошгүй хэмээн хайж байсан ч Киргизэд саатуулсан гэж мэдээлжээ

ШУУРХАЙ: ОУ-д эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг Монголд нуугдаж байж болзошгүй хэмээн хайж байсан ч Киргизэд саатуулсан гэж мэдээлжээ

ОХУ-ын Буриадын 34-36 насны хоёр иргэнийг онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хэргээр олон улсад эрэн сурвалжилж Монгол, Хятадад нуугдсан байж болзошгүй хэмээн таамаглаж байсан ч Киргизэд саатуулсан талаар Оросын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Киргизстаны Дотоод хэргийн яамны харьяа хэлтсийн ажилтнууд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хэмээн эрэн сурвалжлагдаж байсан Буриадын уугуул 34, 36 настай хоёр иргэнийг Киргизстаны Бишкект, Чуй хотуудаас саатуулсан байна. Тэднийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 162 дугаар зүйл дээрэмдэх зүйл ангиар буруутгаж байгаа юм.

Бүгд Найрамдах Киргизийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн албаны мэдээлснээр, хэрэгтнүүдийг олохоос өмнөх өдөр ОХУ-ын Буриадын Дотоод хэргийн яамны шуурхай эрлийн бүлэг Киргизстанд очсон бөгөөд гэмт этгээдүүд нь зэвсэглэсэн зохион байгуулалттайгаар Улаан-Үд болон Буриадын бусад суурин газруудын шатахуун түгээх станц, дэлгүүрүүдэд хэд хэдэн хулгайн халдлагыг үйлдсэн нь тогтоогдсон байна.

Мөн гэмт этгээдүүдийг өөрийн ойр дотнын /гэр бүлийн/ холбоотой Монгол, Хятадад нуугдаж байж болзошгүй гэх хувилбарыг дэвшүүлж байсан ч шалгалтын явцад Киргизэд байсан гэх ул мөр тогтоогдож саатуулсан гэж мэдээлжээ.

Эх сурвалж: Baikal.daily




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө