Д.Одбаяр "өөрийг нь огцруулах" Цэцийн гишүүдийн хуралд оролцохоос татгалзсан уу

Д.Одбаяр "өөрийг нь огцруулах" Цэцийн гишүүдийн хуралд оролцохоос татгалзсан уу

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын иргэнд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт буруутгагдаж 7 сая вонын торгуулиар шийтгүүлсэн талаар Солонгосын хэвлэлд мэдээлж байгаа юм. Тэрээр Монголд өнгөрсөн долоо хоногт буцаж ирсэн. 

Харин тэрээр Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ цэцийн гишүүдэд гаргасан байдаг. Түүний хүсэлтийн дагуу өнөөдөр цэцийн гишүүд 11 цагаас хуралдаж эхэлсэн. Иймд Д.Одбаярыг цэцийн даргаар чөлөөлөх асуудлыг өнөөдөр 16 цагт эцэслэн шийдвэрлэх ёстой ч Д.Одбаяр тус хуралд оролцохгүй, ирэхгүй байгаа бололтой.

Учир нь энэ тухай сэтгүүлч Б.Мөнхбаясгалан өөрийн facebook хуудастаа “Одбаярыг огцруулах хурал хойшлогдох магадлалтай. Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг огцруулах эсэхийг 16:00 цагт шийднэ. Гэтэл цэцийн гишүүд Одбаярыг огцруулах эсэх хуралдаа түүнийг өөрийн биеэр байхыг шаарджээ.

Гэтэл өнөөх нь өөрийн биеэр очихыг цааргалзаж байгаа сурагтай. Хэрэв өөрийн биеэр очихгүй бол хурал хойшлогдож Одбаярын талынхан хожих магадлалтай болоод байна. Учир нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж Одбаярыг үхэн хатан өмөөрч байсаныг та бүхэн санаж байгаа. Одбаяр хууль зүйн сайд байсан. Нямдорж өөрөө хууль зүйн сайд. Цэцийн гишүүн Баясгалан Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга байсан, Чинбат Хууль зүйн сайдын зөвлөх байсан , Туулхүү Хууль зүйн яамны агентлагийн ( Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын )дарга байсан, Буяндэлгэр Одбаярыг аймгийн Засаг дарга байхад хуулийн хэлтсийнх нь дарга байсан ажээ... Иймээс тэд Нямдорж Одбаяр хоёрын командаар хөдлөнө. Тэд Одбаяртайгаа нийлвэл олонхи болж чадна... Тиймээс өнөөдөр Одбаярыг огцруулах эсэх мөн л эргэлзээтэй болов... Хэвлэлийнхэн очиж сурвалжилвал яасан юм бэ” гэжээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө