ОРОСЫН ХЭВЛЭЛ: Украйны дайнд шархадсан Орос цэргүүдийг Монголын сувилал, эрүүл мэндийн төвүүдэд эмчилж байна

ОРОСЫН ХЭВЛЭЛ: Украйны дайнд шархадсан Орос цэргүүдийг Монголын сувилал, эрүүл мэндийн төвүүдэд эмчилж байна

ОХУ-ын Свободная Пресса сайт дээр “Украины дайнд шархадсан Орос цэргүүдийг Чингисийн нутагт эмчилж байна” гэх нийтлэл гарчээ.

Тодруулбал, тус мэдээлэлд дурдсанаар сүүлийн үед Украины дайнд оролцож шархадсан орос цэргүүд буюу монголтой хиллэдэг Буриад, Эрхүү, Чита зэрэг бүс нутгийн цэргүүд монголын сувилал, эрүүл мэндийн төвүүдэд нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байна. Эмчилгээнд хамрагдаж буй цэргүүдийн хувьд дийлэнх нь Буриадын гэрээт цэргүүд бөгөөд Чингис хааны үр сад хэмээн эх оронд нь эмчилж байгаа талаар онцолсон байна.

Монголд эмчлэх энэхүү санаа нь хэрхэн урган гарч ирсэн нь тун сонирхолтой бөгөөд хэд хэдэн шалтгааны улмаас үүссэн гэж үзэж байна. Нэгдүгээрт, Монгол оронд Чингис хааны үеэс дайчин хүнийг тахин шүтэх ёс тогтсон. Мөн Оросын монгол дайчид болох халимаг, буриадууд одоо Украин дахь цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож байна. ОХУ-ын хувьд хүнд хэцүү цаг үед Монгол Улс үргэлж тусалж ирсэн гэжээ.

Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу.