Беларусийн нисэх буудалд байсан "Оросын А-50" цэргийн хяналтын онгоц руу дроноор довтолж, гэмтээжээ

Беларусийн нисэх буудалд байсан "Оросын А-50" цэргийн хяналтын онгоц руу дроноор довтолж, гэмтээжээ

Өчигдөр /2023.02.26/ Беларусийн нийслэл Минск хотын ойролцоох нисэх онгоцны буудалд Оросын А-50 хяналтын цэргийн нисэх онгоц руу нисгэгчгүй онгоцоор довтолж гэмтээсэн хэрэг гарчээ. 

Тус халдлагыг Беларусийн партизанууд болон сөрөг хүчнийхэн үйлдсэн гэж Беларусийн засгийн газрын эсрэг BYPOL байгууллагын тэргүүн А.Азаров хэлснийг Польшийн мэдээллийн суваг мэдээлжээ. Минскийн ойролцоох Мачулищи агаарын баазад болсон хоёр удаагийн дэлбэрэлтийн улмаас Оросын А-50 хяналтын онгоцны урд болон төв хэсэг, радарын антенн нь гэмтсэн гэж BYPOL мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: SCMP