ЧЕХИЙН ХЭВЛЭЛ: Чехэд сураггүй алга болсон монгол иргэний мөрөөр голын эрэг дагуу завьтай эрэн хайж байна /ФОТО/

ЧЕХИЙН ХЭВЛЭЛ: Чехэд сураггүй алга болсон монгол иргэний мөрөөр голын эрэг дагуу завьтай эрэн хайж байна /ФОТО/

Өнгөрсөн нэгдүгээр сарын 25 /2023.01.25/-ны өдөр Чех улсын Ческа Липа хотод амьдарч байсан монгол эмэгтэй гэрээсээ салхилах гэж гараад ор сураггүй алга болж, улмаар хоёр хоногийн дараа түүнийг нас барсан байхад нь олсон харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл Чех улсад дахин нэг монголын иргэн сураггүй алга болсон хэрэг гарч бид түүний охинтой холбогдож тодруулсан. ЭНД ДАРЖ уншина уу.

Тодруулбал, Чехийн Пардубици хотын Фоксконн үйлдвэрийн ажилтан Монгол Улсын иргэн 50 гаруй настай Д овогтой Г нь энэ хоёрдугаар сарын 04 /2023.02.04/-ний өдрөөс хойш ор сураггүй алга болоод байгаа юм. Энэ талаар Чехийн хэвлэл онцолжээ. Үүнд, Чехийн Пардубицэ хотын цагдаагийн алба хаагчид энэ хоёрдугаар сарын 04-ны өдрөөс хойш ор сураггүй алга болсон Монгол Улсын харьяат 54 настай эрэгтэйг олон хоног эрэн хайж байна.

Эрэл хайгуулын явцад хоёрдугаар сарын 21-ний өдөр /2023.02.21/ үнэрч нохойн үнэрээр /мөрөөр/ голын эрэг дээр авчирч одоогоор эрлийн ажиллагааг завьтай үргэлжлүүлж байна гэж мэдээлжээ.

Эльбийн эрэг орчим хайж байгаа ч одоогоор ямар нэгэн үр дүн гараагүй бөгөөд иргэн Г-г хамгийн сүүлд 2023 оны 2-р сарын 4-нд шөнө дунд хоёр цагийн орчимд Пардубице хотын Полабине дүүрэгт харагдсан гэжээ. Энэхүү эрэгтэй 170 орчим см өндөр, богино хар үстэй, бор нүдтэй, тэрбээр хамгийн сүүлд хар хүрэм, цагаан хүрээтэй малгай өмссөн байхыг гэрч харсан гэж Пардубицки мужийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дита Холецкова хэлэв. Мөн хэрэв түүнийг харсан болон холбоотой мэдээлэл байвал тус улсын цагдаагийн 158 дугаарын утсанд хандахыг зөвлөжээ.

Эх сурвалж: Pardubicky

ФОТО: