Дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ “Улс төрд зүтгэх явцад цахим дарамтад өртдөг” байсан тухайгаа гаднын хэвлэлд ярьжээ

Дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ “Улс төрд зүтгэх явцад цахим дарамтад өртдөг” байсан тухайгаа гаднын хэвлэлд ярьжээ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ AP агентлагт өгсөн ярилцлагадаа Монгол Улсыг “нэн тэргүүнд дижитал” улс болгон хувиргаж, 3.3 сая хүн амтай орны залуучуудад, нэн ялангуяа охидод код бичиж сурахад нь туслахыг хүсэж байгаа талаараа болон улс төрд ажиллаж байх явцад залуу эмэгтэйн хувьд цахим дарамт шахалтад өртөж байсан тухай ярьсныг онцолжээ. 

Тус ярилцлагад дурдсанаар, түүнээс яагаад төрийн албан тушаалаа орхисон талаар асуухад тэрбээр “Миний алсын хараа бол Монгол Улсыг дижитал үндэстэн болгон өөрчлөх явдал байсаар ирсэн. Учир нь монголын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай. Харин дижитал технологи бидэнд хоёр дахь боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна.

Намайг төрийн албанд ажиллаж байхад “Өө чи хэний туслах вэ?”, “Чи энд зөөгчөөр /waitress/ ажиллахаар ирсэн үү” гэх мэт асуулт ирдэг байсан. Залуу эмэгтэйг харах болгондоо ингэж ойлгох нь олон нийтийн дунд ч хэвшмэл ойлголт байдаг.

Мөн хөгшин эрэгтэй улстөрчид ч намайг өрсөлдөгчөө гэж хардаг учраас цахим дээрэлхэлтэд /cyberbullying/ их өртсөн. Гэхдээ би үүнийгээ дагаад олон залуу дэмжигчидтэй болсон. Тиймээс би огцрохдоо энэхүү тогтолцооны эсрэг тэмцэх хэрэгтэй гэдгээ ойлгосон. Иймд би огцорч залуучууд тэр дундаа эмэгтэйчүүдтэй уулзалт хийж залуу эмэгтэй хүний хувьд төрд ажиллах ямар байдгийг бодитоор хэлмээр санагдсан” гэжээ.

Ярилцлагын дэлгэрэнгүйг уншихын тулд ЭНД ДАРНА уу.