Монгол бол “Facebook”-ийн хувьд чухал орон гэдгийг онцолж, албан ёсны борлуулалтын түншээр “Entravision” тодорсныг мэдээлжээ

Монгол бол “Facebook”-ийн хувьд чухал орон гэдгийг онцолж, албан ёсны борлуулалтын түншээр “Entravision” тодорсныг мэдээлжээ

Дэлхийн зар сурталчилгааны шийдэл, хэвлэл мэдээлэл, технологийн тэргүүлэгч компани болох Entravision (NYSE:EVC) нь Facebook, Instagram, WhatsApp сүлжээг эзэмшдэг Мета компанийн Монгол дахь албан ёсны борлуулалтын түнш болсныг өчигдөр /2023.02.27/ албан ёсоор зарласан байна.

Тодруулбал, энэ талаар Entravision Asia-ийн Гүйцэтгэх захирал Pieter-Jan de Kroon, “Бид Ази даяар үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн хэрээр орон нутгийн бизнесүүдийг хамгийн дэвшилтэт, үр дүнтэй зар сурталчилгааны шийдлээр чадавхжуулах зорилгоор Мета-тай Монгол дахь албан ёсны борлуулалтын түншээр хамтран ажиллаж байгаадаа баяртай байна” гэжээ. 

Entravision нь Мета компанийн борлуулалтын эрх бүхий түншийн хувьд Монголын зах зээлд сурталчлагчдад бизнесийн зорилгодоо хүрэх боломжийг олгохын тулд сургалт явуулж, зээлийн шугамаар дэмжлэг үзүүлэн хангах аж.

Метагийн APAC-ийн Хөгжиж буй зах зээлийг хариуцсан захирал Жорди Форниес “Монгол бол Мета /facebook/-гийн хувьд чухал орон. Иймд энэхүү зах зээлд хөрөнгө оруулалт хийж, бизнесменүүдтэй ойр байх нь бидний нэн тэргүүний зорилт юм. Иймээс бид Entravision-ийг Метагийн Монгол дахь албан ёсны борлуулалтын түншээр танилцуулж байгаадаа баяртай байна” гэжээ.

Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу.