АНУ коронавирусийн гарал үүслийн талаарх байр сууриа өөрчилжээ

АНУ коронавирусийн гарал үүслийн талаарх байр сууриа өөрчилжээ

Цагаан ордон болон Конгрессын гол гишүүдэд өгсөн "тагнуулын нууц тайлан"-нд коронавирус нь Хятадын Ухань хотын лабораториос үүдэлтэй гэж дурдсан талаар Уолл Стрит сэтгүүл болон Нью-Йорк Таймс сонин даваа гараг /2023.02.27/-т мэдээлжээ.

Тухайлбал, АНУ-ын засаг захиргаанаас "коронавирусийн гарал үүслийн талаар зөвшилцөлд хүрээгүй" гэсэн байр суурьтай хэвээр байгаа ч тагнуулын байгууллагын зарим хүмүүс өөр өөр дүгнэлтэд хүрсэн байна.

“One America News” сайтын эх сурвалжаас иш татсан мэдээлэлд, "Саяхан Холбооны мөрдөх товчоо болон Эрчим хүчний яам хамтран Хятадын лабораторид гарсан ослоос халдвар авсан байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна".

Уолл Стрит сэтгүүлийн мэдээлснээр “Нууц баримт бичиг нь F.B.I.-ийн шинэ тагнуулын ажлын үр дүнд гарсан байх магадлалтай” гэжээ.

Засгийн газрын дөрвөн агентлаг COVID-19 тахал нь "байгалийн халдварын" үр дүн байж магадгүй гэсэн байр суурийг баримталж байгаа гэж мэдээлсэн.