Монголд бөгжилсөн "Хээрийн галуу" Энэтхэгт үзэгдсэн талаар олон улсын хэвлэл онцолжээ

Монголд бөгжилсөн "Хээрийн галуу" Энэтхэгт үзэгдсэн талаар олон улсын хэвлэл онцолжээ

Хээрийн галуу нь хамгийн өндөр нисдэг шувуудын нэг, жилдээ 10 200 метр хүртэл тэр асар өндөрт хөөрч Хималайн нурууг цааш нааш хоёр удаа давдаг аж. Тэгвэл Монголд бөгжилсөн "Хээрийн галуу" Энэтхэгт үзэгдсэн талаар thehindu мэдээллийн сайт онцолжээ. 

Тодруулбал, 2014 оны долдугаар сарын 7-ны өдөр Монголд F60 тэмдэглэгээ бүхий ногоон бөгжөөр бөгжилсөн Хээрийн галуу (The bar-headed goose... Anser indicus) өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ны өдөр Өмнөд Энэтхэгийн Тамил Наду мужийн Шувуу хамгаалах Кунтанкулам цаазат газар сүргийн хамт үзэгдсэн гэрэл зургийг тус төвийн шинлэх ухааны ахлах ажилтан М.Мативанан буулгаж олонд түгээжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

"Монгол улс шувуудыг ногоон өнгийн цагиргаар бөгжилдөг. Монголын Байгаль хамгаалах төвийн ахлах орнитологч Н.Цэвээнмядагтай холбогдрж тодруулахад монголд бөгжилсөн хээрийн галуу мөн болохыг нотолсон" гэж тус нийгэмлэг мэдэгдэлдээ дурдсан байна.

Төв, Зүүн өмнөд Азид үрждэг энэ Хээрийн галууг цагаан-саарал өд, толгойн хар судал, улбар-шар өнгө хосолсон хошуу, хөлөөр нь амрхан таньж болно.