Тайванийн арлын хоолойд АНУ-ын тагнуулын онгоц нислэг үйлдсэн нь Хятадын армийн эсэргүүцэлтэй тулгараад байна

Тайванийн арлын хоолойд АНУ-ын тагнуулын онгоц нислэг үйлдсэн нь Хятадын армийн эсэргүүцэлтэй тулгараад байна

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тагнуулын онгоц өчигдөр /2023.02.27/ Тайваний арлын хоолой дээгүүр нисэж, олон улсын агаарын орон зайд үйл ажиллагаа явуулах эрхээ баталгаажуулах зорилготой маневр хийжээ.

Үүнийг Хятадын тал эрс эсэргүүцсэн бөгөө БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хэвлэлийн төлөөлөгч, армийн ахлах хурандаа Ши И, “Вашингтоны сүрдүүлэх нислэг үйлдэж, хурцадмал байдлыг өдөөсөн. АНУ-ын нислэг нь бүс нутгийн байдлыг зориудаар тасалдуулж, Тайванийн хоолойгоор дамжин энх тайван, тогтвортой байдалд аюул учруулсан” гэж буруутгасан байна. 

Харин АНУ-ын нисэх хүчний 7-р флотоос гаргасан мэдэгдэлдээ, "P-8A Poseidon" онгоц Хятад болон Тайвань арлыг тусгаарладаг усан зам дээгүүр ниссэн нь олон улсын хуулийн дагуу явагдсан. Тайваний хоолой, түүний дотор олон улсын хуулиар зөвшөөрөгдсөн хаана ч хамаагүй нисч, далайд явж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ" гэжээ. Сонирхуулахад, Хятадын Коммунист нам 24 сая хүн амтай Тайваний арлыг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг юм. 

Эх сурвалж: CNN