Туркт нурангиас нэгэн морийг эсэн мэнд гаргажээ

Туркт нурангиас нэгэн морийг эсэн мэнд гаргажээ

Сирийн хилийн ойролцоо Туркийн өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсноос хойш гурван долоо хоног өнгөрсөн бөгөөд амь үрэгсдийн тоо 50 мянгыг давжээ. Тодруулбал, газар хөдлөлтөөс хойш гурван долоо хоногийн дараа Туркт барилгын нурангиас нэг морь эсэн мэнд олджээ. Даваа гарагт Адъяаман хотод нуранги цэвэрлэж байсан аврах багийнхан морийг олсон байна.