БНСУ-ЫН ХЭВЛЭЛ: И-Мартын гадаад дахь стратеги үр дүнд хүрч, Монголд шинэ салбараа нээж байна

БНСУ-ЫН ХЭВЛЭЛ: И-Мартын гадаад дахь стратеги үр дүнд хүрч, Монголд шинэ салбараа нээж байна

БНСУ-ын хэвлэлд тус улсын И-Март сүлжээ дэлгүүрийн гадаад дахь стратеги үр дүнд хүрч, монголд шинэ салбараа нээхээр болсон талаар нийтэлжээ.

Тодруулбал, И-Март 2019 оноос хойш гурван жилийн дараа Монголын Улаанбаатар хотноо дөрөв дэх салбараа нээхээр болж, энэ талаар Солонгосын Shinsegae группийн дэд дарга Жунг Ён Жин хэлэхдээ И-Март монголын нутаг дэвсгэр дэх салбараа хурдацтайгаар өргөжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд коронавирусийн цар тахал гарснаас хойш гурав орчим жилийн дараа дөрөв дэх салбараа нээж байна. Мөн тав дах салбараа нээхээр бэлтгэл ажилдаа аль хэдийнээ орсон гэж мэдээлжээ.

2016 онд Монголын нийслэл Сүхбаатар дүүрэгт анхны салбараа нээж зах зээлд нь нэвтэрсэн бөгөөд өдгөө монголын хайпермаркетуудын дийлэнхийг И-март эзэлдэг гэхэд хэтрүүлсэн болохгүй гэжээ. Мөн Монгол Улсад солонгос хэлээр ярьдаг хүн ам ихтэй, гадаад төрх нь солонгосчуудынхтай төстэй, тиймээс Солонгосын соёлтой холбоотой зах зээл нь И-Март хэмээн ярьсныг онцолжээ.