Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Керала муж дахь Хинду сүмийн захиргаа зан үйлд оролцдог "Ариун заан"-ыг механик загвараар сольжээ

Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Керала муж дахь Хинду сүмийн захиргаа зан үйлд оролцдог "Ариун заан"-ыг механик загвараар сольжээ

PETA амьтан хамгаалах томоохон байгууллага, жүжигчин Парвати Тирувоту нар сүмд дуураймал заан бэлэглэсэн байна. Триссур дахь Иринжадаппили Шри Кришна сүм нь баяр ёслол болон бусад шашны зан үйлд заан хадгалдаг Энэтхэгийн олон сүм хийдийн нэг юм.

Тодруулбал, тус сүмийн заануудтай хэрхэн харьцаж байгаа нь амьтны эрхийн төлөө тэмцэгчдийн дургүйцлийг хүргэсээр ирсэн. Бэлтгэл сургуулилтын үеэр амьтдыг зодож, гинжлэн тэжээдэг, баяр ёслолоор эмээллэж, буддаг юм. Амьтны эрхийн судалгааны төвийн мэдээлснээр жилд 500 орчим зааныг гар аргаар тэжээхийн тулд барьдаг бөгөөд Керала мужид 2018-2023 оны хооронд 158 амьтан үхсэн гэх судалгаа байна.

“Indian Express” сонинд бичсэнээр хиймэл заан гурван метр өндөр, 800 кг жинтэй, төмөр хүрээн дээр тулгуурладаг бөгөөд ойролцоогоор зургаан мянган ам.долларын үнэтэй аж.

Иринжадапили Шри Кришна сүмд “Амьтдыг зан үйлд ашиглахаа болих шийдвэр гаргасан бөгөөд механик заан "амьтны эсрэг хүчирхийлэлгүйгээр” зан үйл хийхэд тусална. Зааныг зан үйл, баяр ёслолд оруулахын тулд тэжээдэг бусад шашны байгууллагууд жинхэнэ зааныг дуураймал заанаар солих талаар бодож үзнэ гэж найдаж байна” хэмээн мэдээлжээ. 

Механик заан




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө