Улаанбаатар Амазонс: Бид легионер авахгүй. Өөрсдийн хүчээр плэйоффд оролцоно

Улаанбаатар Амазонс: Бид легионер авахгүй. Өөрсдийн хүчээр плэйоффд оролцоно

Өчигдөр /2023.03.02/ орой 20:40 цагт Үндэсний дээд лигийн плейофф “Broncos” vs “IHC Apes” багуудын тоглолтоор эхэлсэн билээ.

Тодруулбал, үндэсний дээд лигийн плейофф дараа долоо хоногийн мягмар /2023.03.07/ гараг хүртэл үргэлжлэх юм. Харин “Улаанбаатар Амазонс” багын зүгээс плейоффд легионер тамирчин авахгүйгээр өөрсдийн хүчээр оролцохоо зарлаад байна. Тус багын хувьд плейоффд легионергүй оролцож буй цорын ганц баг боллоо.