ФОТО: Хятадын анхны далай доогуур баригдсан метроны шугамын ажил дуусаж, туршилтаар метро явж эхэллээ

ФОТО: Хятадын анхны далай доогуур баригдсан метроны шугамын ажил дуусаж, туршилтаар метро явж эхэллээ

Хятадын зүүн хойд хэсэгт Бохайн булангийн ойролцоо баригдсан анхны далай дамнасан метроны шугам болох Далянь метроны 5-р шугам Ляонин мужийн Далянь хотод лхагва гарагт /2023.03.02/ нээлтээ хийж, туршилтын ажлаа эхлүүлжээ.

Уг метроны шугам нийт 24.48 км урт, 18 зогсоолтой, хойд-урд чиглэлийн шугам нь боомт хотын зургаа дахь метроны шугам бөгөөд хотын хоёр томоохон үйл ажиллагааны бүсийг холбодог аж.

Метроны шугам бүхэлдээ газар доогуур баригдсан бөгөөд 2310 метр замыг далай доогуур туулдаг байна. Энэхүү бүтээн байгуулалтыг хийхэд инженерийн сорилтыг даван туулахын тулд барилгын ажилд хэд хэдэн бие даасан технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлжээ. Барилгын ажлын явцыг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Мөн хагас сарын туршилтын хугацаанд иргэдээс метроны шугамыг сайжруулах саналуудыг цуглуулах аж.

ФОТО: