ФОТО: Байгалийн түүхийн музейн 136 цуглуулгыг шинжлэх ухааны  мэдээллээр баяжуулсан катологи гарлаа

ФОТО: Байгалийн түүхийн музейн 136 цуглуулгыг шинжлэх ухааны мэдээллээр баяжуулсан катологи гарлаа

Байгалийн түүхийн музейн сор үзмэрийн дээжис катологийн нээлт боллоо.

Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт 13000 гаруй цуглуулга хадгалагдаж байгаа ба үүний 5.3% геологи, 4.1% палеонтологи, 90% биологийн төрөл зүйлийн цуглуулга эзэлдэг. Эдгээр цуглуулгаас сорчлон энэхүү катологид музейн сан хөмрөгийн үнэ цэнийг илтгэхүйц шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдол бүхий 3 солир, 12 эрдэс, 3 чулуу, 11 зүйл палеонтологийн олдвор, 21 зүйл ургамлын хатаамал, 21 зүйл шавжийн хатаамал, 1 зүйл хоёрнутагтны хэлхээ яс, 6 зүйл мөлхөгчийн хэлхээ яс, 21 зүйл шувууны чихмэл, 29 зүйл хөхтөн амьтны хэлхээ яс, чихмэл зэрэг нийт 136 цуглуулгыг гэрэл зураг, шинжлэх ухааны ангилалзүй, онцлог шинж, хамгааллын зэрэг, цуглуулгын түүх, төрөлжсөн сан хөмрөгийн мэдээлэл зэргээр баяжуулсан бүтээл юм.

ФОТО: