ОХУ-аас Монгол руу нэг сая гаруй рубль, 200 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсан гэж Оросын хэвлэлд мэдээлжээ

ОХУ-аас Монгол руу нэг сая гаруй рубль, 200 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсан гэж Оросын хэвлэлд мэдээлжээ

ОХУ-ын Буриадын гаалийн ажилчид Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд нисэх гэж байсан иргэнээс их хэмжээний мөнгө илрүүлсэн талаар мэдээлжээ.

Тодруулбал, ОХУ-ын иргэн нь нэг сая гаруй рубль болон монголын мөнгөн дэвсгэрт болох 200 мянган төгрөг бэлнээр авч явж байсан бөгөөд хуульдаа ОХУ-аас 10 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгийг бэлнээр гаргах боломжгүй байдаг тул зорчигчоос “илүүдэл” 335,500 рублийг хураан авчээ.

Түүнчлэн ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д зааснаар (Хувь хүн бэлэн мөнгө тээвэрлэснээ мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн) захиргааны зөрчилд буруутгагдаж байгаа аж.

Иймд ямар ч улсын мөнгөн тэмдэг, ямар ч хэмжээгээр бэлэн мөнгө авч явах боломжтой хэдий ч заавал хууль ёсны дагуу урьдчилан мэдүүлэхийг сануулжээ.

ФОТО: