ФОТО: Украины Маринка хот Оросын довтолгооны улмаас бүрэн сүйдсэн гэрэл зургийг нийтэлжээ

ФОТО: Украины Маринка хот Оросын довтолгооны улмаас бүрэн сүйдсэн гэрэл зургийг нийтэлжээ

Украины Донецк мужийн захад байрладаг Маринка хотоос энэ сарын 04 /2023.03.04/-ны өдөр авсан гэрэл зургийг “Телеграм” сувагт нийтэлжээ. Маринка хот нь 2022 оны хоёрдугаар сарын 24 /2022.02.24/-ны өдрөөс өмнө тус хотод есөн мянга орчим хүн амьдарч байсан байна.  Харин өдгөө Оросын довтолгооны улмаас бүрэн сүйдэж, нэг ч энгийн иргэн үлдээгүй байна. Энэ талаар Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ермак “Террорист Оросын үйл ажиллагааны үр дагавар ийм харагдаж байна. Одоо Маринка байхгүй болсон” гэж бичжээ.