Улаанбаатар хотод “Хүхэрлэг хий”-н агууламж хоёр дахин өндөр гарчээ

Улаанбаатар хотод “Хүхэрлэг хий”-н агууламж хоёр дахин өндөр гарчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд  угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон нийт 30 өрхийн 89 иргэн эмнэлэгийн байгууллагад ханджээ. Үүнээс 38 хүүхэд, насанд хүрсэн 51 хүн байсан хэмээн НОБГ-ын ГУСХ-ийн дарга, хурандаа Г.Нэргүй өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан.

Агаарын чанарын үзүүлэлтийг Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр танилцуулсан. Тэрбээр "Одоогийн агаарын чанарын үзүүлэлтийг өмнө жилийн мөн үеийнхтэй харьцуулахад PM10 тоосонцор 1.2 хувь, PM2.5 тоосонцор 1.9 хувь буурсан, харин хүхрийн давхар исэл хоёр дахин өндөр гарсан гэсэн юм. 

Дээрх мэргэжилтнээс хүхрийн хий хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар сэтгүүлчид асуухад тэрбээр "Хүхэрлэг хийнд өндөр настан болон бага насны хүүхэд өртөмтгий байдаг. Толгой эргэх, зүрх судасны өвчин үүсгэх зэргээр хүний бие сөрөг нөлөөлдөг" гэсэн юм.