СЗХ-ны дарга Т.Жамбаажамцын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь УИХ дэмжсэнгүй

СЗХ-ны дарга Т.Жамбаажамцын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь УИХ дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хэлэлцэж, санал хураалаа. Гэвч уг санал олонхийн дэмжлэг авч чадсангүй.

Санал хураалтад нийт 55 гишүүн оролцсоноос 40 нь Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжиж, 15 гишүүн дэмжээгүй байна. Ингэснээр чөлөөлөх саналыг дэмжсэн гишүүдийн тоо олонх болж чадалгүй, асуудал шийдвэрлэгдсэнгүй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт “Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд 39 гишүүн ирээгүй, үүнээс болж санал уналаа” хэмээн бухимдлаа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, санал хураалтад оролцсон 15 гишүүн дэмжээгүйгээс гадна 39 гишүүн хуралдаанд оролцоогүй нь чөлөөлөх санал олонхийн дэмжлэг авахад нөлөөлсөн юм.