"Украины олзны цэргийг буудан хөнөөж буй бичлэг нь Оросын дайны гэмт хэргийн бас нэг нотолгоо" гэж мэдэгджээ

"Украины олзны цэргийг буудан хөнөөж буй бичлэг нь Оросын дайны гэмт хэргийн бас нэг нотолгоо" гэж мэдэгджээ

Украины зэвсэггүй, олзны цэргийг “Украин мандтугай” хэмээн хэлсний дараа буудан, амь насыг хөнөөж байгаа дүрс бичлэг дэлхий нийтэд тарж байна.

Дүрс бичлэг дээр зэвсэггүй эр нуувчны хажууд тамхи татан зогсох бөгөөд “Украин мандтугай” хэмээн хэлсний дараа түүнийг автомат буугаар буудан хөнөөж байгааг харуулах бөгөөд дүрс бичлэгийн цаана орос хэлээр хараалын үгс хэлэх ажээ. Харин тус бичлэгийг хэн, хаана, хэзээ хийсэн нь тодорхойгүй байгаа аж.

Тус дүрс бичлэгийн талаар Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Ермак “Оросууд дайны гэмт хэрэг үйлдэгдэж байна” гэж мэдэгдсэн байна. Харин “баригдсан Украины цэргийг цаазалсан нь Женевийн конвенцыг зөрчиж байна. Энэ бол Оросын бас нэгэн дайны гэмт хэргийн нотолгоо” гэж Дээд Радын Хүний эрхийн комиссар Дмитрий Любинец мэдэгджээ.

Эх сурвалж: Varlamov news