Гүржийн парламент гадаадын төлөөлөгчдийн тухай хуулийг хэлэлцэх үеэр депутатууд зодолджээ

Гүржийн парламент гадаадын төлөөлөгчдийн тухай хуулийг хэлэлцэх үеэр депутатууд зодолджээ

Гүржийн парламент гадаадын төлөөлөгчдийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг даваа /2023.03.06/ гарагт болж, парламентын ордны ойролцоо эсэргүүцлийн жагсаал болсон.

Тэгвэл парламентын танхимд эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намын депутатууд болон сөрөг хүчнийхний хооронд зодоон болжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хурлын танхимд орж ирэн сөрөг хүчний намын гишүүд болох Гиорги Вашадзе (Стратеги Агмашенебели), Леван Хабейшвили (Үндэсний нэгдсэн хөдөлгөөний дарга), Ани Цитлидзе (Үндэсний нэгдсэн хөдөлгөөн) нарын гишүүдийг танхимаас албадан гарсан байна. Тус зодоон нь хуулийн хорооны дарга Анри Оханашвили болон сөрөг хүчний депутатууд хоорондоо хэрэлдэж эхэлсэн аж.

“Чамд эх орон байхгүй, чи хэний эрх ашигт үйлчлээд байгаа юм бэ? Чамд эх орон байхгүй. Чамд төр улс гэсэн ойлголт байхгүй” гэж Оханашвили “Стратеги АгмашенебелиГиоргий Вашадзед хандан хэлжээ.

Уг явдлын дараа Вашадзе зэрэг хэд хэдэн депутатуудыг хурлын танхимаас гаргажээ.