22 долоо хоногтойдоо хорвоод мэндэлсэн Канад ах дүүг хамгийн дутуу төрсөн ихрээр Гиннест бүртгэжээ

22 долоо хоногтойдоо хорвоод мэндэлсэн Канад ах дүүг хамгийн дутуу төрсөн ихрээр Гиннест бүртгэжээ

22 долоо хоногтойдоо хорвоод мэндэлсэн Канадын ах дүү хоёрыг дэлхийн хамгийн дутуу төрсөн ихрээр Гиннест бүртгэжээ.

Тодруулбал, Ихрүүдийн ээж Шакина Ражендрамын хувьд энэ нь хоёр дахь жирэмслэлт нь байсан бөгөөд анхных нь амжилтгүй болж байжээ. Төрөх хугацаанаасаа 18 долоо хоногийн өмнө мэндэлсэн Адиа, Адриал Надаражах нарыг эмч нар хүн болох боломжгүй гэж хэлж байсан хэдий ч Торонто хот дахь дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагтай “Mount Sinai” эмнэлэг хүлээн авч ихрийг эсэн мэнд төрүүлж, хүн болгож чаджээ. Ихрүүд одоо нэг нас хүрсэн байна. Харин Гиннесийн номд хамгийн дутуу төрсөн хүүхдээр Алабама хотод 21 долоо хоног нэг хоногтойдоо 420 гр мэндэлсэн Кертис хүүг 2021 онд бүртгэж байжээ.