Археологичид Египетийн өмнөд хэсэгт орших эртний сүмээс сфинкстэй төстэй хөшөө, бунхны үлдэгдэл олсон талаар Эртний олдворын яам мэдэгджээ.
Тодруулбал, Олдворуудыг Египетийн хамгийн сайн хадгалагдан үлдсэн эртний дурсгалт газруудын нэг болох Хаттор сүмийн ойролцоо олжээ. Шохойн чулуун сфинкс нь Ромын эзэн хаан Клаудиусыг төлөөлдөг гэж үздэг бөгөөд энэхүү "Инээмсэглэсэн царай, хоёр хацрын хонхорхойтой” хөшөө нь Гизагийн пирамид дахь алдарт Сфинксээс хамаагүй жижиг бөгөөд 20м (66 фут) өндөртэй аж. Археологичид чулуун хавтан дээрх тэмдэглэгээг судлах бөгөөд энэ нь хөшөөний хэн болох талаар илүү их мэдээлэл өгөх болно гэж яам мэдэгдсэн бол зарим шинжээчид Египетийн засгийн газар эдгээр нээлтийг Египетийн эдийн засгийн хямралын үед аялал жуулчлалын салбараа сэргээхийн тулд илүү олон жуулчдыг татах арга гэж үзэж байна гэжээ.
Эх сурвалж: BBC
ФОТО: